bg_image
Хоймор нутаг

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл

img

1999 оноос,
24 сумын нутгийн зөвлөл

2000 оноос Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн үйл ажиллагаанд гар бие оролцож, Мерен сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж ирсэн. 2023 оноос Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна.
Хевсгөл аймгийн Математик, байгалийн ухааны дунд сургуулийг төгсч, АШУИС-ийг хүний их эмч мэргэжлээр дүүргэсэн. Барилга, бүтээн байгуулалтын салбарт "Грийн ресурс" компанийг үүсгэн байгуулж Ерөнхий захиралаар одоог хүртэл ажиллаж байна.

image
image
Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дарга

/ Ц.Цэцэнзориг /

Уриа үг

Соён гийгүүлэгчдийн өлгий нутаг

image

Алсын хараа

Хөвсгөлчүүдийн эв нэгдэлийг хангаж, иргэдийн оролцоог тэгш бүрдүүлж, үйл ажиллагаагаа нээлттэй ил тод шилэн болгоно.
Хүн төвтэй, хүний хөгжлийг дэмжсэн хамтын байгууллага байна.

Бидний зорилго

Хөвсгөлчүүдийн нээлттэй, ил тод, цахим талбар байх болно. Мэдээллийн хил хязгааргүй орон зай, техник технологийн дэвшил бидэнд цахим нэгдэл бий болгох боломжийг олгож буй. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүн бүр челеетэй оролцох боломжийг бүрдүүлж, хөвсгөлчүүд бүгдээрээ нэгдэж хамтран ажиллах индэр байх зорилго өвөрлөн Хойморнутаг.мн сайтыг нээлээ.

  • Энэ цаг үед хамтдаа бүтээх түүх бүхэн бидний үнэт зүйл юм.

Танилцуулга

2023-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас "Монголд зочлох жил" болгон Зарласан. Энэ хүрээнд "Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл" 2023 оноос эхлэн жил бур "Хөвсгөлийн өдрүүд" цогц арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар санаачилж эхлүүллээ.

image
Танилцуулга

Зорилго & Танилцуулга

Танилцуулга

Нутгийн иргэдийн санаачлагаар Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл 1999 онд байгуулагдаж өнөөг хүртэл тогтвортой, тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Аймгийнхаа 24 сумын нутгийн зөвлөлөөс бүрддэг. Цаашид энэхүү бутэц хадгалагдахаас гадна үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

1

Танилцуулга

Хөвсгөлчүүд бид Монгол Улсын аялал жуулчлалын тулгуур төвийн эзэд билээ. Тиймээс хоймор нутгийнхаа олон ястны ахуй онцлог, өв соёл, байгалийн өвөрмөц тогтоц ялгарах онцлогоор брэнд үүсгэн түүнийгээ гадаад сурталчилахын зэрэгцээ өрх айл, иргэн бүр аялал жуулчлалаас үр шимийг хүртэх оролцох, ахуй амьжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл манлайлан оролцохыг эрмэлзэж байна.

2

Танилцуулга

2023-2025 оныг Монгол Улсын Засгийн газраас "Монголд зочлох жил" болгон Зарласан. Энэ хүрээнд "Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл" 2023 оноос эхлэн жил бур "Хөвсгөлийн өдрүүд" цогц арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар санаачилж эхлүүллээ.

3

Зорилго

Хөвсгөлчүүдийн нээлттэй, ил тод, цахим талбар байх болно. Мэдээллийн хил хязгааргүй орон зай, техник технологийн дэвшил бидэнд цахим нэгдэл бий болгох боломжийг олгож буй. Орон зай, цаг хугацаанаас үл хамаарч хүн бүр челеетэй оролцох боломжийг бүрдүүлж, хөвсгөлчүүд бүгдээрээ нэгдэж хамтран ажиллах индэр байх зорилго өвөрлөн Хойморнутаг.мн сайтыг нээлээ.

4

Зорилго

Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл нь бодлого, арга хэмжээ, хийж хэрэгжүүлэх ажил, санхүүжилт, хандив гээд бүх үйл ажиллагаагаа шилэн болгож, хүн бүр сайн дураараа оролцох, мэдээлэлтэй танилцах, санал өгөх, хяналт тавих, хамтран ажиллах нехцөлийг бүрдүүлж байна.

5

Зорилго

Энэхүү сайт нь иргэдийн оролцоог хангахад чиглэхээс гадна орон нутгийнхаа, шинэ содон мэдээ, мэдээллийг түгээх, сурталчлах, иргэдийнхээ бизнесийн хамтрал, салбар бүрийн сайн туршлага, амжилт, бүтээл бухнийг хуваалцах нэгдсэн сүлжээ байх болно. Энэ цаг үед хамтдаа бүтээх түүх бүхэн бидний үнэт зүйл юм.

6
TOP